Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мухаммед Алигийн шарилыг Луисвиллд нутаглуулна

Ширэн бээлийт Мухаммед Алиг ирэх баасан гарагт эцсийн замд нь үднэ. Тус ёслолд түүний ойр дотныхонтой Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Йорданы ван Абдулла, АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон, жүжигчин Билли Кристал нар оролцох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мухаммед Алигийн шарилыг Луисвиллд нутаглуулна
Мухаммед Алигийн шарилыг Луисвиллд нутаглуулна. Зураг: МҮОНРТ

Ширэн бээлийт Мухаммед Алиг ирэх баасан гарагт эцсийн замд нь үднэ. Тус ёслолд түүний ойр дотныхонтой Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Йорданы ван Абдулла, АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон, жүжигчин Билли Кристал нар оролцох гэнэ.

Түүний шарилыг төрсөн хот Кентукки мужийн Луисвиллд нутаглуулах аж.

Тэрээр боксын рингэнд 61 удаа тулалдахдаа 56-г нь хүнд цохиолтоор ялсан гайхалтай амжилттай нэгэн байлаа. Мөн хүнд жингийн ДАШТ-ээс гурав, 1960 оны Ромын олимпоос нэг алтан медаль хүртэж, 1981 онд зодог тайлсан юм.

Хуваалцах