Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мулан” кинонд “Мушу” луу гарахгүй

Саяхан тус киноны найруулагч “Мулан” анимэйшны үзэгчдийн хайртай дүрийн нэг болох Мушу луу кинон дээр гарахгүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мулан” кинонд “Мушу” луу гарахгүй
“Мулан” кинонд “Мушу” луу гарахгүй. Зураг: МҮОНРТ

1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан “Мулан” кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус бүтээлийн анхны трейлэр цацагдсан. Дээрх киноны гол баатар Муланы дүрийг Хятадын жүжигчин Лю Ифэй бүтээснээс гадна хааны дүрд Жет Ли, жанжны дүрд Донни Иен тоглосон.

Саяхан тус киноны найруулагч “Мулан” анимэйшны үзэгчдийн хайртай дүрийн нэг болох Мушу луу кинон дээр гарахгүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн байна.

Сонирхуулахад, Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Action crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон. Тэд “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн билээ.

Хуваалцах