“Мөнгөн харандаа” хамтлагийн ойн тоглолт өнөөдөр болно
Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд барилгын салбар анхны хамтлагаа 30 жилийн тэртээ энэ өдөр байгуулж байжээ. Энэ бол “Мөнгөн харандаа” хамтлаг юм.
Мэдээллийн алба


“Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд барилгын салбар анхны хамтлагаа 30 жилийн тэртээ энэ өдөр байгуулж байжээ. Энэ бол “Мөнгөн харандаа” хамтлаг юм. Тэд анх хамтлагийн ахлагч даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байжээ. Харин нэрний хувьд барилгын зураг төслийн ажлын гол зэвсэг нь харандаа учраас ийнхүү нэрлэсэн түүхтэй. “Мөнгөн харандаа” хамтлагаас зууны манлай дуучин Б.Сарантуяа, поп дуучин Р.Лхамаа зэрэг нэртэй уран бүтээлчид төрсөн бөгөөд 30 жилийн ойн тоглолтод хамтлагийн түүхийг бичилцсэн уран бүтээлчид бүгд оролцох юм. Тоглолт өнөө орой 18.00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд болно.


















