"Мөнгөн цагариг" клубын нэрэмжит тэмцээн болно
"Мөнгөн цагариг" клубын нэрэмжит 15 дахь удаагийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд болдог сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 11, 12-нд болохоор болжээ.
Мэдээллийн алба

"Мөнгөн цагариг" клубын нэрэмжит 15 дахь удаагийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд болдог сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 11, 12-нд болохоор болжээ.
Тэмцээн "Аврагч" спорт хороо болон Спортын төв ордонд болно. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн ирэх пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 9-нд 14.00 цагт Спортын төв ордонд болох юм.
Тэмцээнд оролцох багуудыг хураамжийн 50 мянган төгрөг, тамирчдын нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн бүртгэх юм байна.


















