“Мөнгөн өвөл” дугуйн аялал болно
“Мөнгөн өвөл” дугуйн аялалд оролцогчид 20-30 км зам туулах ба замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй бөгөөд зарим хэсэгт голын мөсөн дээгүүр явах ажээ.
Мэдээллийн алба

Адал явдалт аяллын “Mongolia Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал энэ оны эхний аялалаа хийхээр болжээ. Зургаа дахь жилдээ зохиогдож байгаа аялал энэ сарын 18-нд буюу ирэх Бямба гарагт болох аж. “Мөнгөн өвөл” дугуйн аялалд оролцогчид 20-30 км зам туулах ба замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй бөгөөд зарим хэсэгт голын мөсөн дээгүүр явах ажээ.


















