Мөнгөний гачаал IQ-г бууруулдаг
Канадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөнгөний гачаал тухайн хүний оюуны чадавхи буюу IQ-г бууруулдаг болох нь тогтоогдсон байна.
Мэдээллийн алба

Канадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөнгөний гачаал тухайн хүний оюуны чадавхи буюу IQ-г бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Судалгааны дүнг шинжлэх ухааны нэр хүндтэй Science сэтгүүлд хэвлэжээ.
Хүн хөрөнгө мөнгөний гачаалд орсон үедээ тодорхой даалгавар, зорилтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэж үргэлжид боддог ч ихэнх тохиолдолд үүнийгээ шийдвэрлэж чаддаггүйн улмаас энэ байдал үүсдэг гэнэ.
Эрдэмтэд янз бүрийн орлоготой 400 хүний дунд судалгаа явуулаад ийм дүгнэлтэд хүрчээ. Судалгааны эцэст тэд хөрөнгө мөнгөний гачаал IQ үзүүлэлтийг бараг 13 оноогоор буурахад хүргэдэг ба харьцуулбал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд байдаг гэдгийг тогтоосон аж.


















