Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөнгөний гачаал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд хүргэдэг

Канадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөнгөний гачаал тухайн хүний оюуны чадавхи буюу IQ-г бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Судалгааны дүнг шинжлэх ухааны нэр хүндтэй Science сэтгүүлд хэвлэжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөний гачаал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд хүргэдэг
Мөнгөний гачаал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд хүргэдэг. Зураг: МҮОНРТ

Канадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөнгөний гачаал тухайн хүний оюуны чадавхи буюу IQ-г бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Судалгааны дүнг шинжлэх ухааны нэр хүндтэй Science сэтгүүлд хэвлэжээ.

Хүн хөрөнгө мөнгөний гачаалд орсон үедээ тодорхой даалгавар, зорилтыг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн үргэлжид боддог ч ихэнх тохиолдолд үүнийгээ шийдвэрлэж чаддаггүйн улмаас энэ байдал үүсдэг гэнэ.

Эрдэмтэд янз бүрийн орлоготой 400 хүний дунд судалгаа явуулаад ийм дүгнэлтэд хүрчээ. Судалгааны эцэст хөрөнгө мөнгөний гачаал IQ үзүүлэлтийг бараг 13 оноогоор буурахад хүргэдэг бөгөөд харьцуулбал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд хүрдэг гэдгийг тогтоосон аж.

Хуваалцах