МҮОХ-ны чуулганыг ирэх оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо
Тиймээс өнөөдөр МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпын чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо.
Мэдээллийн алба

МҮОХ-ны ээлжит чуулган өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд явагдах байсан. Гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүссэн.
Тиймээс өнөөдөр МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпын чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо.
МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заасны дагуу чуулганы товыг тогтоосон байна. Тус чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох аж.


















