Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа эргүүлэн өгнө

Олимпын хорооны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай Н.Түвшинбаярыг энэ долоо хоногт тамгаа эргүүлэн авч ирж өгөхгүй бол цагдаа, шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан юм. Мөн тэрбээр Монголын тамирчид цагаан туган дор олимпод оролцох эрсдэл үүсээд байгааг анхааруулсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа эргүүлэн өгнө
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа эргүүлэн өгнө. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа эргүүлэн өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгджээ.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэл хийн, Н.Түвшинбаярыг олимпын хорооны тамга авч явсан, ажилдаа эргэн орох хүсэлтээ олон улсын олимпын хороо руу явуулсан гэх зэрэг зүйл ярьсан. Тэгвэл Н.Түвшинбаяр Ч.Наранбаатартай холбогдож, ажил болон тамгаа өгөхөө мэдэгджээ.

Хуваалцах