МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болжээ
Тус хуралдаанаар 2017-2021 оны стратеги болон энэ оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцсэн баталсан юм. Мөн энэхүү хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг тавдугаар сарын 26-нд хуралдуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олимпийн хорооны шинэчлэн байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнгөрөгч долоо хоногт боллоо.
Тус хуралдаанаар 2017-2021 оны стратеги болон энэ оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцсэн баталсан юм. Мөн энэхүү хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг тавдугаар сарын 26-нд хуралдуулахаар болжээ.
Харин "Токио-2020" Зуны олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюушийг тус тус сонголоо.
Сонирхуулахад МҮОХ-ны VII чуулган гуравдугаар сарын 24-д зохион байгуулагдсан. Чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр доктор Д.Загдсүрэнг улируулан сонгосон бол Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгчөөр Д.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Бадар-Ууган сонгогдсон билээ.


















