Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Лозанн хотод ажиллаа

Швейцар улсын Лозанн хотноо Залуучуудын өвлийн III олимпын наадам энэ сарын 9-22-нд зохион байгуулагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Лозанн хотод ажиллаа
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Лозанн хотод ажиллаа. Зураг: МҮОНРТ

Швейцар улсын Лозанн хотноо Залуучуудын өвлийн III олимпын наадам энэ сарын 9-22-нд зохион байгуулагдлаа.

Залуучуудын олимпын наадам зохион байгуулагдах хугацаанд буюу энэ сарын 13-нд Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны Маркетингийн комисс Лозанн хотноо хуралдаж, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Баттүшиг оролцон санал бодлоо солилцсон байна.

Сонирхуулахад, энэ удаагийн наадамд Монгол Улсаас гүйлтийн цана, биатлоны төрлөөр нийт зургаан тамирчин оролцсон бөгөөд манай баг тамирчдын хувцсыг "Баттүшиг, Цэлмүүн" сан ивээн тэтгэжээ.

Хуваалцах