МҮОНР, “MNB спорт” сувгийн ойн тэмцээнд MNB-ийн хоёр баг аваргаллаа
тус тэмцээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Монгол ньюс” медиа групп, Хэвлэлийн төлөөлөгчдийн баг, МОНЦАМЭ агентлаг, Сайтын холбоо, ETV, TV5, C1, Монгол HD, SBN, SPS телевиз, 24цаг.мн, “Зиндаа” сайт, сэтгүүл, Үндэсний шуудан, Ардчилал таймс, Шуурхай зар сонин зэрэг 40 багийн 400 гар
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойг тохиолдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулсан спортын хоёр төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт цогцолборт боллоо. Нийт 20 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Монгол ньюс” медиа групп, Хэвлэлийн төлөөлөгчдийн баг, МОНЦАМЭ агентлаг, Сайтын холбоо, ETV, TV5, C1, Монгол HD, SBN, SPS телевиз, 24цаг.мн, “Зиндаа” сайт, сэтгүүл, Үндэсний шуудан, Ардчилал таймс, Шуурхай зар сонин зэрэг 40 багийн 400 гаруй тамирчин өрсөлдлөө.
Тус тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд SPS телевизийн хоёрдугаар баг түрүүлж, , МҮОНРТ-ийн нэгдүгээр баг мөнгөн медаль, SPS телевизийн нэгдүгээр баг хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн шилдэг тоглогчоор SPS телевизийн нэгдүгээр багийн тамирчин н.Хатансайхан шалгарсан юм.




Гар бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд ETV-ийн баг нэгдүгээр байрт шалгарч, МҮОНРТ-ийн нэгдүгээр баг мөнгөн медаль, МОНЦАМЭ агентлагийн баг хүрэл медаль хүртэж, ETV-ийн дууны найруулагч Ш.Энх-Оргил шилдэг тоглогч болсон.




Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд гуравдугаар байрт “Шуурхай зар” сонин, дэд байрт Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн баг шалгарч, МҮОНРТ-ийн нэгдүгээр баг аваргалсан. Мөн МҮОНРТ-ийн нэгдүгээр багийн тамирчин Т.Хишигбаяр шилдэг тоглогч боллоо.




Гар бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд МҮОНРТ-ийн нэгдүгээр баг аваргалсан бол “Үндэсний шуудан” сонины баг мөнгөн медаль, МҮОНРТ-ийн хоёрдугаар баг хүрэл медаль хүртэж, шилдэг тоглогчоор MNB нэгдүгээр багийн тамирчин Оюунцэцэг шалгарлаа.




Эрхэм уншигч та бүхэнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулсан хэвлэл, мэдээллийн байгууллагын спортын тэмцээний хоёр дахь өдөр болон хаалтын зургаас хүргэж байна.


















