МҮОНТ алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж туршлаа
МҮОНТ энэ жилийн үндэсний их баяр наадмаар “Хүй долоон худаг”-т японы NHK телевизийн инженерүүдтэй хамтран дэлхий томоохон тэмцээн уралдаануудыг шууд болон бичлэгээр дамжуулахад ашигладаг зарим нэг нисдэг алсын удирдлагатай, хөдөлгөөн мэдэрдэггүй төрөөрөмжүүдийг хэрэглэсэн байна.
Мэдээллийн алба

МҮОНТ энэ жилийн үндэсний их баяр наадмаар “Хүй долоон худаг”-т японы NHK телевизийн инженерүүдтэй хамтран дэлхий томоохон тэмцээн уралдаануудыг шууд болон бичлэгээр дамжуулахад ашигладаг зарим нэг нисдэг алсын удирдлагатай, хөдөлгөөн мэдэрдэггүй төрөөрөмжүүдийг хэрэглэсэн байна. Уралдааны морь даган туршсан эл туршилт амжилттай хэрэгжин наадамчин түмэндээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж чадлаа.

Тухайлбал: Даага болон Соёолон насны морьдыг гараанаас бариа хүртэл даган дамжуулалт хийхэд ямар нэгэн гэмтэл саатал гараагүй байна. Үзэгч түмэндээ цаг үеийн мэдээ мэдээллийг хором алдалгүй түргэн шуурхай, үнэн бодит хүргэхийг зорьдог МҮОНРТ-ийн уран бүтээлч хамт энэ жидээ багтан Тоон технологи болон HD форматад шилжиж дараа дараагийн баяр наадам хийгээд томоохон тэмдэгэлт арга хэмжээ, баяр цэнгүүнүүдийг техникийн дэвшлээр дуу дүрсний өндөр чанараар дамжуулах бэлтгэлээ өнөөдрөөс хангаж эхэллээ.

























