Мөрдөст цагдаад зориулсан дуун шүлэг
Халуунд халж, хүйтэнд хөрж явдаг цагаан мөртэй мөрдөст цагдаа нарын тухай олон сайхан дуу, шүлэг байдаг билээ.
Мэдээллийн алба

Халуунд халж, хүйтэнд хөрж явдаг цагаан мөртэй мөрдөст цагдаа нарын тухай олон сайхан дуу, шүлэг бий. Тэгвэл саяхан цагдаагийн тухай нэгэн дууны шүлгийг яруу найрагч, сэтгүүлч “Шинэ Монгол” радиогийн гүйцэтгэх захирал Г.Сонинбаяр бичжээ. Түүний шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Удахгүй сайхан ая эгшигтэй болоод түмний чих сонорыг мялаах бизээ.

"Шинэ Мянганы Утга Зохиолын Нэгдэл"-ийн гишүүд, яруу найрагчидМЗЭ-ийн 85 жилийн ойгоор
ЦАГДААГИЙН ДУУ
Алтан соёмбын наран жаргахгүй
Амгалан шөнөдөө саран шингэхгүй
Айдас түгшүүргүй хотлын манаанд
Алжаалыг умартан соргог зогсдог
Дахилт: Эгнэсэн жагсаалын түүчээ түрүүч
Эгэлхэн цагдаа би, жирийн цагдаа
Эх орондоо тангараг өргөсөн
Энхийн харуул би, жинхэнэ цагдаа
Сүлдний гал тулганд ноцож
Сүүн цацал үүлс норгоно
Сүүдэргүй үйлсийн халааг авч
Сүрлэг жагсаалдаа хат суусан
Дахилт: Мандах төрийн голомтыг бадраасан
Маргад эрдэнийн хотоо бахдаж
Маргаашийг угтах өнөөдрийн сайхныг
Магад бүтээхийн төлөө зүтгэсэн


















