Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мөрөөдөл"-өө олсон хөлбөмбөгтэй багачууд

МХБХ-ны зүгээс гардуулсан бөмбөг, хувцас хэрэглэлээр тэдгээр хүүхэд тоглож, ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн клубүүдэд тоглодог шилдэг хөлбөмбөгчин болох мөрөөдлөө олдог байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мөрөөдөл"-өө олсон хөлбөмбөгтэй багачууд
"Мөрөөдөл"-өө олсон хөлбөмбөгтэй багачууд. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, "Дуулиан 2020" ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Грассрүүтс" хөтөлбөр "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн зусланд хэрэгжжээ.

"Мөрөөдөл" зуслангийн хоёрдугаар ээлжийн амралтад "Дуулиан 2020" ТББ хамт олон "Грассрүүтс"-ээр дамжуулан хүүхдүүдийг хөлбөмбөгт хайртай, дуртай болгох зорилгоор олон төрлийн хөгжилтэй тоглоом тоглуулдаг аж.

МХБХ-ны зүгээс гардуулсан бөмбөг, хувцас хэрэглэлээр тэдгээр хүүхэд тоглож, ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн клубүүдэд тоглодог шилдэг хөлбөмбөгчин болох мөрөөдлөө олдог байна.

"Грассрүүтс" арга хэмжээнд МХБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Б.Болд, "Их Талын Дуулиан" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар, "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн төвийн захирал А.Цогтмагнай нар оролцож, хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхэд багачуудтай нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэв.

Хуваалцах