Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй байжээ

Өмнөговь аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар, мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Тухайн дуудлагыг 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт онцгой байдлын га

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй байжээ
Мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй байжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар, мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Тухайн дуудлагыг 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д, Н нарыг 02:16 цагт аймгийн төвд хүргэж өгчээ.

Хуваалцах