Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөсний шагайн аварга тодорно

Энэ сарын 31-нээс ирэх сарын нэгний өдрүүдэд Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөсний шагайн УАШТ” Хатан Туулын мөсөн дээр болох юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсний шагайн аварга тодорно
Мөсний шагайн аварга тодорно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 31-нээс ирэх сарын нэгний өдрүүдэд Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөсний шагайн УАШТ” Хатан Туулын мөсөн дээр болох юм.

Тус тэмцээний зорилго нь Монголын ард түмний өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулан спортын нэгэн төрөл болгон цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгоход оршиж байгаа аж.

УАШТ-д хөдөө орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцох бөгөөд сонирхогчдын дунд зохиогдох тэмцээнд нийслэлчүүдийг өргөнөөр оролцон цэвэр агаарт цэнгэн наадахыг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.

Хуваалцах