Мөсний шагайн дөрвөн тэмцээн үлдлээ
Монголын үндэсний мөсний шагайн холбоо энэ өвөл болох тэмцээнийхээ хуваарийг гаргасан.
Мэдээллийн алба

Монголын үндэсний мөсний шагайн холбоо энэ өвөл болох тэмцээнийхээ хуваарийг гаргасан. Туул голын мөсөн дээр энэ сарын 30-нд “Андын наадгай”, ирэх сарын 6-нд Нийслэлийн аялал жуулчлалын газар, МҮМШХ хамтарсан “Улаанбаатар хотын мөсний баяр” тэмцээн болох бол маргааш нь бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан харвааг “Дашваанжил”, “ОБ Капитал” ХХК зохион байгуулах юм байна. Харин МҮМШХ-оос уламжлал болгон зохиодог “Улаанбаатар хотын найрын харваа” тэмцээн гуравдугаар сарын 7-нд болсноор энэ жилийн мөсний шагайн тэмцээн өндөрлөнө. Иймд энэхүү үндэсний спортоороо хичээллэж, өрсөлдөх хүсэлтэй хэнд ч нээлттэй аж.


















