Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөсний шагайн УАШТ Тамирын гол дээр болж байна

Мөсний шагайн спортын 2016 оны насанд хүрэгчдийн болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Эрдэнэбулган сумд болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсний шагайн УАШТ Тамирын гол дээр болж байна
Мөсний шагайн УАШТ Тамирын гол дээр болж байна. Зураг: МҮОНРТ

Мөсний шагайн спортын 2016 оны насанд хүрэгчдийн болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Эрдэнэбулган сумд болж байна. 1997 оноос хойш зохиогдож буй мөсний шагайн УАШТ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамирын гол дээр өнөөдөр эхэллээ.

Дөрвөн аймаг, гурван дүүргийн 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж буй уг тэмцээн эхний өдрөө багийн төрлөөр, хоёр дахь өдрөө цуваа харваагаар үргэлжилнэ. Мөсний шагайн харваа Архангай аймгаас гаралтай тул уг тэмцээнийг энэ жил нутагт нь зохион байгуулах шийдвэр гарчээ.

Тэмцээнд өсвөрийн тамирчдаас эхлээд 56 жил энэ спортоор хичээллэсэн ахмад харваачид ч оролцож байлаа. Энэхүү спорт хараа сайжруулах, үе мөч, уушги, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой.

Хуваалцах