Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөсөн шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ

Энэ удаагийн наадмын мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 12:00 цагт болох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөн шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ
Мөсөн шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болж байна.

Энэ удаагийн наадмын мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 12:00 цагт болох юм.

Тус наадмыг үзэж сонирхохыг хүссэн иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Спортын төв ордноос 08:00, 10:00, 14:00, 15:00 цагуудад хөдлөх бол “Асем Вила”-гаас 11:00, 12:00, 16:00, 18:00 цагуудад хөдлөнө.

Хуваалцах