Мөсөнд авиралтын хана бэлэн болжээ
Монголын Уулчдын үндэсний холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
Мэдээллийн алба

Монголын Уулчдын үндэсний холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ICE CHALLENGE MONGOLIA 2020" мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болно.
Энэ жилийн тэмцээний мөсөн ханы угсралтын ажлыг "Сутайн бор" клубын тамирчин, Спортын мастер О.Сайханжаргалаар ахлуулан X team залуус гүйцэтгэж дууслаа.
Багийн бүрэлдэхүүнд:
1.О.Сайханжаргал /"Сутайн бор” клуб, X Team/
2.С.Сайнбаяр /X Team/
3.С.Тэмүүлэн /X Team/
4.Б.Хишигбаатар /X Team/
5.Ж.Сэдэд /“Сутайн бор” клуб/ багтаж байна.





















