Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөсөнд авиралтын тэмцээнд 15 багийн тамирчин өрсөлдөж байна

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ЗДТГ, Монголын үндэсний спорт авиралтын холбоо хамтран Мөсөнд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах II тэмцээнийг зохион байгууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөнд авиралтын тэмцээнд 15 багийн тамирчин өрсөлдөж байна
Мөсөнд авиралтын тэмцээнд 15 багийн тамирчин өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ЗДТГ, Монголын үндэсний спорт авиралтын холбоо хамтран Мөсөнд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах II тэмцээнийг зохион байгууллаа.

Нээлтэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, мөсөнд авиралтын тэмцээнд оролцож буй баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн тус дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Монголын үндэсний спорт авиралтын холбооны нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан нарын хүмүүс оролцсон юм.

Олон улсын хэмжээний мастер Ж.Баянцагаан мөсөнд авиралтын тэмцээнийг зохион байгуулахыг дэмжсэн дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, дэмжиж хамтран ажилласан хүмүүст талархал илэрхийлэв.

Тэмцээнд Чингэлтэй дүүрэг, “Алтай төв” клуб, “Орхон аймаг”, “Хайрхан аялагч” зэрэг 15 багийн тамирчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.

Хуваалцах