Муудсан ногоогоор хоол хийж байжээ
ЦЕГ, НМХГ-тай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хятад, Солонгос хоолны газруудад нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтаар шинжилгээний бичиггүй гахайн мах, муудсан хүнсний ногоогоор хоол бэлтгэдэг байсныг тогтоосон байна.
Мэдээллийн алба

Мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг зөрчил илэрчээ. Хүнсний тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн Хятад, Солонгос хоолны газруудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна. Одоогоор хамтарсан шалгалтын дүн гараагүй байна.
Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан н.Энхгэрэлээс тодруулснаа хүргэж байна.