Муур урт наслуулдаг
Гэрийн тэжээвэр амьтан болох муур нь тухайн хүний ганцаардлыг үгүй хийгээд зогсохгүй хүнд ажлын өдрийн дараа стресс тайлахад тус болдог гэнэ.
Мэдээллийн алба

Гэрийн тэжээвэр амьтан болох муур нь тухайн хүний ганцаардлыг үгүй хийгээд зогсохгүй хүнд ажлын өдрийн дараа стресс тайлахад тус болдог гэнэ.
Тэд өөрсдийн эздийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх чадвартай аж. Эдинбургийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Эрдэмтэд нэлээн далайцтай судалгаа явуулаад муур тэжээдэг хүмүүсийн 18-20 хувь нь зүрхний шигдээс өвчинд нэрвэгддэг болохыг тогтоожээ.
Тэдний явуулсан судалгаанд 40-85 насны 10 мянга гаруй хүн оролцсон аж. Тэгтэл муур тэжээдэг хүмүүс зүрх, судасны айхтар өвчинтэй болох магадлал нохой тэжээдэг хүмүүсээс 10 хувиар бага байдаг нь тодорхой болов. Тэгвэл нохой тэжээгсэд амьтнаа салхилуулж, цэвэр агаарт их цагийг өнгөрүүлдэг билээ.
Эрдэмтэд бас нэг тайлбарлаж боломгүй зүй тогтлыг олж мэдсэн байна. Муур тэжээдэг эрчүүд бусдыгаа бодвол илүү урт насладаг гэнэ. 85 насыг зооглосон британичуудын дунд 70 хувь нь гэртээ муур тэжээдэг байжээ.
Муурыг илэх үеэр артерийн даралт мэдэгдэхүйц буурдаг гэдгийг зүрхний эмч нар өгүүлж байгаа юм. Хүний гар муурны үс ноостой шүргэлцэх үед статик цахилгаан гүйдэл үүсдэгтэй энэ нь холбоотой аж.


















