Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Музей шинэ үзмэрээр баяжигдлаа

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран барималч Ж.Нанзаддорж өөрийн урласан "Чингис хаалга", "Өүлэн эхийн хөшөө", "Чингисийн морьт хөшөө"-нийхөө эх хувийг түүх болгон үлдээхээр аймаг орон нутагтаа хандивлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Музей шинэ үзмэрээр баяжигдлаа
Музей шинэ үзмэрээр баяжигдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран барималч Ж.Нанзаддорж өөрийн урласан "Чингис хаалга", "Өүлэн эхийн хөшөө", "Чингисийн морьт хөшөө"-нийхөө эх хувийг түүх болгон үлдээхээр аймаг орон нутагтаа хандивлажээ.

Эдгээр бүтээлүүдийг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун хүлээн авахдаа "Орон нутгаа сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг хөшөөнүүдийн анхны загварыг дурсгасанд талархаж байна" гээд аймгийн түүхийн музейд хадгалуулахаар музейн дарга н.Эрдэнэбулганд хүлээлгэн өгсөн байна.

Дээрх бүтээлүүд нь түүхийн дурсгалт эд өлгийн зүйлд хамаарагдаж байгаа тул ном журмынх нь дагуу хадгалж, олон зуун жилийн турш устаж алга болохгүйгээр хамгаалах болно гэж Музейн удирдлага амлажээ.

Хуваалцах