Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мял Богдын намтар" өнөөдөр үзэгчдэд хүрнэ

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын шилдгийн шилдэг бүтээл, “Гэгээн Муза” олон улсын наадмын таван Муза шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн цомнол "Мял Богдын намтар" өнөөдөр 19:00 цагаас ганцхан удаа тоглогдохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мял Богдын намтар" өнөөдөр үзэгчдэд хүрнэ
"Мял Богдын намтар" өнөөдөр үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын шилдгийн шилдэг бүтээл, “Гэгээн Муза” олон улсын наадмын таван Муза шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн цомнол "Мял Богдын намтар" өнөөдөр 19:00 цагаас ганцхан удаа тоглогдохоор болжээ.

Уг жүжгийн тухай өгүүлэхэд, Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин Шаравжанцангийнх хүү Тойвгоо, охин Бидагийн хамт амьдран суудаг байсанж. Гэвч хүүг долоон нас хүрэхэд эцэг нь насан эцэслэж, ээж Нянца Гаржан хоёр хүүхдийн хамт бэлэвсэрнэ. Эцгийн эд баялаг авга ахад нь болон түүний эхнэрийн мэдэлд очиход, мөнөөх гурав явуугийн дээд, зовлонгийн ихийг амсана. Энэ байдлыг тэвчишгүй учир хүү Тойвгоог хараач болгохоор алсад мордуулах аж. Хас бөгжит хилэнт хаан /Юндэн Тожил/-д шавь оруулснаар хараалыг хүчтэй хийж авга ахын хүүгийн хурим найран дээрх 35 хүний амийг авч одно. Гэвч өшөө хорслоо тайлсан Тойвгоо үйлдсэн хилэнцэт нүглийн үрийг хар толгойдоо үүрч сэтгэл нь асар ихээр шаналан зовж, Марва Лозава багшийг хайснаар үйл явдал цааш өрнөдөг.

Хуваалцах