МЗЭ-ийн их хурал эхэллээ
Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Их хурлаар Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Их хурлаар Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэнэ. Мөн уламжлал ёсоор удирдлагуудаа сонгоно. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгнө. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралд нэр дэвших хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд их хурлын төлөөлөгчдийн ил болон нууц санал хураалтаар шинэ гүйцэтгэх захирал тодорно. Энэ удаад зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа нар өрсөлдөх магадлал өндөр байгаа гэнэ. Тэдний хэн хэн нь ч туршлагатай, тулхтай, хүний эв дүйг олоод ажиллачих уран бүтээлчид хэмээн үнэлэгддэг. Харин удирдах зөвлөлийн даргаар хэнийг сонгох нь зохиолчдын шийдвэрээс харагдах юм.


















