МЗЭ-ийн түүхт 92 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолчид тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон байдаг.
Мэдээллийн алба

Монголын Зохиолчдын Эвлэлийн 92 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-нд тус байгууллагыг нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын зэрэг зохиолч үүсгэн байгуулсан түүхтэй.
Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолчид тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон байдаг.
Ойн баярын арга хэмжээний хүрээнд МЗЭ-ийн удирдлага их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн жил бүр “Алтан Өд” оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Харин энэ жил цар тахлын улмаас томоохон арга хэмжээг олон нийтийн хүрээнд бий болгож чадахгүйд хүрээд байна.


















