Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолны асуудлыг өргөн мэдүүлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолны асуудлыг өргөн мэдүүлнэ
Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолны асуудлыг өргөн мэдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Тус хурлыг Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, "Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”, Монголын допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.

Мөн тус хурлаар морь жилдээ улс, бүсийн наадамд хурдан хүлгүүдээ амжилттай уралдуулсан нэр бүхий уяачдад улсын цол олгох болсноо Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм.

Хуваалцах