Н.Айшолпан охины тоглосон кино Оскарт өрсөлдөнө
Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан Н.Айшолпаны тоглосон “The Eagle Huntress” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшихээр болжээ.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан Н.Айшолпаны тоглосон “The Eagle Huntress” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшихээр болжээ.
Эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж чадсан Н.Айшолпан гар дээрээсээ бүргэд дүүлэн нисгэсэн нь дэлхийн кино уран бүтээлчдийн анхаарлыг татаад байна.

Н.Айшолпан Британийн “BBC” агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн гэдэг. Мөн тус баримтат кино нь олон улсын “Хэмптонсын” кино наадамд түрүүлсэн удаатай.





















