Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Алтанхуяг “Оргил өөд” клубын хүндэт гишүүн боллоо

Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аяллын үеэр “Оргил Өөд” клубын хүндэт гишүүн болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг “Оргил өөд” клубын хүндэт гишүүн боллоо
Н.Алтанхуяг “Оргил өөд” клубын хүндэт гишүүн боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд албан ёсоор байгуулагдсан даруйдаа олон дэмжигч залуучуудтай болсон явган аялалын “Оргил өөд” клубынхэн 2014 оны нэгдүгэрээр сарын 01-ны нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамт угтан харлаа.

Тус аяллын багийнхан шинэ оны анхны нарыг Төрийн тусгай хамгаалалтай дархан цаазат Богд-Хан уулын Цэцээ Гүний оргилоос харж, энэ жилийнхээ хүслийг шивнэж уухайлсан юм.. Аялалд нийтдээ 40 орчим явган аялагч залуучууд хамрагдсан бөгөөд энэхүү аялал нь клуб байгуулагдсан цагаасаа хойш долоо хоног бүрийн Ням гарагт уламжлал болон явагддаг тэрхүү жишгийнхээ дагуу зохион байгуулагдсан байна.

Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аяллын үеэр “Оргил Өөд” клубын хүндэт гишүүн болсон юм. Түүнчлэн Ерөнхий сайдын хувьд одоогоос нэг жилийн өмнө буюу 2013 оны нэгдүгээр сарын 01-ны шинэ оны нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тус клубыг үүсгэн байгуулагч дэмжигч залуучуудын хамт мөн Цэцээ Гүний оргил дээрээс угтаж байсан билээ.

Түлхүүр үг:Н.АлтанхуягЕрөнхий сайд
Хуваалцах