Н.Алтанхуяг: Төсвийн хэмнэлт ирэх жил ч мөн үргэлжилнэ...
Тодруулбал, тэрээр 2015 онд яам, агентлагууд урсгал зардлаа хэмнэдгээрээ хэмнэж, сайд нарын гадаад томилолтын зардлыг хэтрүүлэхгүй, аль болох багасгах үүргийг Сангийн яамны удирдлагуудад өгсөн юм.
Мэдээллийн алба

Төсвийн хэмнэлт ирэх жил ч мөн үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Тодруулбал, тэрээр 2015 онд яам, агентлагууд урсгал зардлаа хэмнэдгээрээ хэмнэж, сайд нарын гадаад томилолтын зардлыг хэтрүүлэхгүй, аль болох багасгах үүргийг Сангийн яамны удирдлагуудад өгсөн юм.
Түүнчлэн ирэх сарын 15 гэхэд бүх яам, агентлагууд 2015 оныхоо төсвийн төслөө Сангийн яаманд хүргүүлсэн байх ёстой. Энэ төсвийн төсөөллөө гаргахдаа өнгөрсөн жилийнхээс давуулахгүй байхаар гаргах хэрэгтэй гэдгийг тэрээр Төрийн нарийн бичгийн дарга нарт анхааруулсан юм.


















