Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Ану “Miss tourism queen international” тэмцээний ялагч боллоо

БНХАУ-ын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод энэ сарын 26-нд болсон “Miss tourism queen international” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Загвар өмсөгч, мисс Н.Ану ялагчаар тодорч, хатан хааны титмийн эзэн болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Ану “Miss tourism queen international” тэмцээний ялагч боллоо
Н.Ану “Miss tourism queen international” тэмцээний ялагч боллоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод энэ сарын 26-нд болсон “Miss tourism queen international” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Загвар өмсөгч, мисс Н.Ану ялагчаар тодорч, хатан хааны титмийн эзэн болжээ.

Дэлхийн гоо сайхны томоохон тэмцээний нэг болох тус тэмцээнд манай улс анх 2007 оноос оролцож эхэлсэн бөгөөд тухайн үед Монгол Улсыг төлөөлөн Загвар өмсөгч Г.Оюунгэрэл оролцон шагналт байрт шалгарч "Азийн хатан хаан" хэмээх өргөмжлөлийг хүртэж байсан юм. Харин энэ жил Н.Ану маш амжилттай оролцож, хатан хааны титмийн эзэн болжээ.

Удаах байруудад Беларус, Белги, Польш, Тайландын мисс шалгарсан байна.

Хуваалцах