Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Анударь Таллиний дэвжээнд үзүүрлэв

Сонирхуулахад, Н.Анударийн дотны найз, нэг багшийн шавь ОУХМ Б.Энхцэцэг өнгөрсөн жил Трнавагийн залуучуудын дэлхийн аваргад энэ жинд хүрэл медаль хүртэж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Анударь Таллиний дэвжээнд үзүүрлэв
Н.Анударь Таллиний дэвжээнд үзүүрлэв. Зураг: МҮОНРТ

“Таллин-2019” чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” болон “Байгаль Опен” ОУТ-ий мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин, спортын мастер Нандинцэцэгийн Анударь Монголын багийн цорын ганц мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.

Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын залуучуудын ДАШТ-ий 11 дэх мөнгөн медаль болж байна.

Залуучуудын ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглосон тэрбээр өчигдөр эхний даваанд гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Ассилзат Сагымбайг 10:0-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Мей Дулажиг 12:9-өөр тус тус ялсан. Тэгвэл өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Будапештийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнад 2:7-гоор ялагдлаа.

Сонирхуулахад, Н.Анударийн дотны найз, нэг багшийн шавь ОУХМ Б.Энхцэцэг өнгөрсөн жил Трнавагийн залуучуудын дэлхийн аваргад энэ жинд хүрэл медаль хүртэж байв.

Хуваалцах