Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Батсуурь арслан шинжилгээний бичгээ үзүүлжээ

Тэрээр “Энэ миний допингийн цаас. Хариу нь юу ирснийг би мэдэхгүй байна. Олон нийтээс энэ кодоо нуугаад байх шаардлага алга. Тэр хардаад байгаа хүмүүс нь үүнийг судлаад үзнэ биз” хэмээн бичжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батсуурь арслан шинжилгээний бичгээ үзүүлжээ
Н.Батсуурь арслан шинжилгээний бичгээ үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нар допингийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь батлагдаад байна. Гэтэл анх гурван бөх допинг хэрэглэсэн гэх мэдээлэл тарсан бол хамгийн сүүлийн мэдээллээр хоёр бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн юм. Эдгээр ташаа мэдээлэлд үндэслэн "гуравдагч этгээд" үзүүр, түрүүний бөх байсан болов уу гэх таамаг хөвөрсөн. Иймд энэ жилийн наадмын түрүү бөх улсын арслан Н.Батсуурь өөр дээр төвлөрөх таамгийг арилгаж БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний бичгээ өөрийн цахим хуудсаар дэлгэсэн байна.

Тэрээр “Энэ миний допингийн цаас. Хариу нь юу ирснийг би мэдэхгүй байна. Олон нийтээс энэ кодоо нуугаад байх шаардлага алга. Тэр хардаад байгаа хүмүүс нь үүнийг судлаад үзнэ биз” хэмээн бичжээ.

Хуваалцах