Н.Батсуурь, Э.Оюунболд нар наамдын түрүү булаалдана
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.
Тус даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбыг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдоржийг тус тус давж, улмаар Н.Батсуурь, Э.Оюунболд нар наамдын түрүү булаалдахаар шалгарлаа.


















