Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Баярсайхан: 24 жилийн өмнөх энэ өдөр би олимпийн наадмаас медаль хүртэж байлаа

Испанийн нийслэл Барселон хотноо 24 жилийн өмнө буюу 1992 онд болсон олимпийн наадмын боксын төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан өрсөлдөж, эх орондоо хүрэл медаль зүүж ирж байв. Тэр цагаас хойш түүний залгамж халааг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэр

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Баярсайхан: 24 жилийн өмнөх энэ өдөр би олимпийн наадмаас медаль хүртэж байлаа
Н.Баярсайхан: 24 жилийн өмнөх энэ өдөр би олимпийн наадмаас медаль хүртэж байлаа. Зураг: МҮОНРТ

Испанийн нийслэл Барселон хотноо 24 жилийн өмнө буюу 1992 онд болсон олимпийн наадмын боксын төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан өрсөлдөж, эх орондоо хүрэл медаль зүүж ирж байв. Тэр цагаас хойш түүний залгамж халааг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар авч олимпийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй. “Рио-2016” олимпоос ч манай ширэн бээлийтнүүд ганзага дүүрэн ирнэ гэдэгт итгэж байна.

Н.Баярсайхан “Өнөөдөр Монголчууд маань олимпоор амьсгалж байна. Тамирчид одоохондоо медальт байрт шалгараагүй байна. Дарга нар “Эдгээр 43 тамирчин 10 медаль хүртэнэ” хэмээн хэлсэн. Гэхдээ тэр бол мөрөөдөл. Олимпийн их наадмаас медаль хүртэнэ гэдэг тухайн тамирчнаас ямар их хүч, хөдөлмөр, хөлс гардгийг би мэднэ. Үнэхээр хэцүү. 1992 онд картийн бараатай, хоолондоо хийх давсгүй байхдаа хажуу айлаасаа давс гуйсан үе ч бий. Харин өнөөдрийн тамирчдадаа ард түмэн халааснаасаа хангалттай мөнгө гаргасан болохоор амжилт нэхэх, шаардах, шүүмжлэх нь зөв. Гэхдээ олимп дуусах болоогүй байна. Хамтдаа хүлээе. Олимпийн их наадмаас туурга тусгаар Монгол Улсын маань 23 хүн 24 медальтай болсон. Өнөөдөр миний медаль хүртсэн өдөр болохоор тамирчид маань ялаасай гэж хүсье” гэв.

Хуваалцах