Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болно

“Тулгат” клубийг үндэслэгч, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн маргааш “Буянт Ухаа” спорт цогцолборт эхэлнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болно
Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

“Тулгат” клубыг үндэслэгч, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн маргааш “Буянт Ухаа” спорт цогцолборт эхэлнэ.

Тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцдог бөгөөд албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээгээр эхлэх аж. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Батбаяр, С.Боргил нарын нэгэн үе Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж явсан шилдэг бөхчүүдийг бэлтгэн гаргасан Н.Ганбаатар агсны шавь нар багшийнхаа нэрэмжит тэмцээнийг гурван жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн юм.

Түлхүүр үг:Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно
Хуваалцах