Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Жанцанноровын хөгжмүүд Токиод эгшиглэнэ

Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноровын бүтээлүүдээс бүрдсэн "Монгол аялгуу" тоглолт энэ сарын 24-нд Япон улсын Токио хотноо эгшиглэх гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Жанцанноровын хөгжмүүд Токиод эгшиглэнэ
Н.Жанцанноровын хөгжмүүд Токиод эгшиглэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноровын бүтээлүүдээс бүрдсэн "Монгол аялгуу" тоглолт энэ сарын 24-нд Япон улсын Токио хотноо эгшиглэх гэж байна. Монгол-Японы уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ -аас гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч ийнхүү яруу тансаг Монгол хөгжмийн гайхамшгийг Японы сонсогч үзэгчдэд мэдрүүлж, эх орныхоо соёлын өвийг дэлхийн том хотод сурталчилж байна.

Хуваалцах