Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Хэрлэн алтан медаль хүртэж, улсдаа анхдагч болов

Тэмцээнд 19 орны 105 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Хэрлэн алтан медаль хүртэж, улсдаа анхдагч болов
Н.Хэрлэн алтан медаль хүртэж, улсдаа анхдагч болов. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Чонгсон хотод болж буй мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс тамирчин, ОУХМ Н.Хэрлэн алтан медаль хүртэж, улсдаа анхдагч болов.

Тэрбээр 2018 онд эх орондоо болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Энхбаатарын хамт оролцон өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан билээ.

Харин энэ удаагийн тэмцээнд спортын дэд мастер Б.Ариунбаяр, “Монголиан экспедишн” клубын тамирчин, спортын дэд мастер Д.Отгонхүү, “Хайрхан аялагч клуб”-ын тамирчин, спортын мастер Д.Баасандорж, “Улаанбаатар аялагч клуб”-ын тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр нарын хамт өрсөлдөж байна.

Тэмцээнд 19 орны 105 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж буй.

Хуваалцах