Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Лалович: Шүүгчдийг залуугаас нь бэлтгэдэг болно

Одоогийн манай шүүгч нар урьд нь голдуу бөхчүүд байсан хүмүүс, зодог тайлчихаад шүүгч болж байгаа нь их оройтож байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Лалович: Шүүгчдийг залуугаас нь бэлтгэдэг болно
Н.Лалович: Шүүгчдийг залуугаас нь бэлтгэдэг болно. Зураг: МҮОНРТ

ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович Лас-Вегас хотод Английн “insidethegames” сайтад ярилцлага өгөхдөө “Одоогийн манай шүүгч нар урьд нь голдуу бөхчүүд байсан хүмүүс, зодог тайлчихаад шүүгч болж байгаа нь их оройтож байна. Иймд манай холбооноос шүүгч нарыг 17-18 настай залуучуудаас бэлтгэж сургах нь зүйтэй гэж үзэж байна. Олимпийн наадмын үеэр манай шүүгч нарыг микрофонтой ажиллуулна гэж ОУОХ-той хэлэлцэн тохироод байна. Шүүгч нарыг видео камераар хэрхэн хангах асуудлыг бид ид боловсруулж байна. Тухайн барилдаанд хэн, хэн гэдэг шүүгч ажиллахыг барилдаан эхлэхээс 5 минутын өмнө нэр заан гаргаж байх компьютерийн программыг зохиолгоод байна” гэж ярьжээ.

Хуваалцах