Н.Мөнгөншагай “Дүүрэн жавхаа” дуугаараа дахин цахиур хагална
Дууны аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Найданжав, шүлгийг Д.Батсуурь бичжээ.
Мэдээллийн алба

“Гангараа“ дуугаараа олны сонорыг мялаасан дуучин Н.Мөнгөншагай шинэ уран бүтээлээр эргэн ирлээ. Тодруулбал тэрбээр “Дүүрэн жавхаа” дуугаа саяхан “өлгийдөж” клипний зураг авалтаа Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг суманд хийжээ. Харин клипний гол дүрд Г.Золбоот тоглосон байна.
Дууны аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Найданжав, шүлгийг Д.Батсуурь бичсэн бол хөгжмийн найруулгыг Д.Амгаланбаатар хийжээ.
Клипний зургийг “SHINE”, дуу бичлэгийг “Анир” студи гүйцэтгэсэн аж.
Монгол эрчүүдээ магтан, омогшуулан, бадраан дуулдаг эрхэм дуучин Н.Мөнгөншагай шинэ уран бүтээлээ ийнхүү үргэлжлүүлж, “Дүүрэн жавхаа”-гаараа “Гангараа” дуу шигээ нийтийн дууны етөнцөд дахин цахиур хагалах нь ээ.


















