Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Мөнгөншагай Өвөрхангай аймгийнханд “Гангараа” тоглолтоо хүргэнэ

Дуучин Н.Мөнгөншагай “Гангараа” нэртэй аялан тоглолтоо Өвөрхангай аймгийн бүх сумын сонсогчдод хүргэх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Мөнгөншагай Өвөрхангай аймгийнханд “Гангараа” тоглолтоо хүргэнэ
Н.Мөнгөншагай Өвөрхангай аймгийнханд “Гангараа” тоглолтоо хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Дуучин Н.Мөнгөншагай “Гангараа” нэртэй аялан тоглолтоо Өвөрхангай аймгийн бүх сумын сонсогчдод хүргэх гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 1-18-ны хооронд үргэлжлэх аж. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан “Гангараа” тоглолтдоо дуулсан бүх дуугаараа бэлэг барих гэнэ. Дуучин Н.Мөнгөншагай өнгөрсөн намар Архангай, Булган, Дорноговь аймагт аялал тоглолт хийж байсан бол ирэх тавдугаар сард Завхан нутгийн зорих юм байна.

“Амин хайртай ээждээ”, “Гангараа” цомгоо өлгийдөөд байсан дуучин залуу дээрх аялан тоглолтоосоо ирээд дахин нэг цомог гаргах аж. Сонирхуулахад, “Гангараа” дуугаа тэрбээр аавдаа зориулсан гэдэг.

Хуваалцах