Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Наранбаатар & Л.Өлзийтөгсийн зохицол

УДЭТ-ын ерөнхий найруулагч, жүжигчин Н.Наранбаатар шинэ оны өмнө Төрийн соёрхол хүртсэн. Драмын болон дэлгэцийн урлагийн даацтай чансаатай бүтээлээрээ ялгарч чаддаг найруулагч маань энэ удаад нэгэн сонирхолтой бүтээлийг туурвих нь.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Наранбаатар & Л.Өлзийтөгсийн зохицол
Н.Наранбаатар & Л.Өлзийтөгсийн зохицол. Зураг: МҮОНРТ


УДЭТ-ын ерөнхий найруулагч, жүжигчин Н.Наранбаатар шинэ оны өмнө Төрийн соёрхол хүртсэн. Драмын болон дэлгэцийн урлагийн даацтай чансаатай бүтээлээрээ ялгарч чаддаг найруулагч маань энэ удаад нэгэн сонирхолтой бүтээлийг туурвих нь. Монголын утга зохиолд содон, сонин басхүү гүн ухааны олон сайхан бүтээлээрээ нэрээ гаргаж мөрөө тамгалж чадсан зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолыг тайзны бүтээл болгох нь. Зохиолчийн 2013 онд гаргасан “Хотын үлгэрүүд” номонд багтсан тус зохиолыг эрхэм найруулагч өөрийнхөөрөө хэрхэн дэглэж, амилуулах нь сонин. Чансаатай найруулагч, чадалтай зохиолч хоёрын ур ухааны нийц даацтай бүтээл болох нь дамжиггүй.

Хуваалцах