Н.Норовбанзад агсны гэр музей нээгдлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны нэрэмжит сангийн 10 жилийн ойн хүрээнд Н.Норовбанзад түүний хань зохиолч Н.Банзрагч нарын гэр музейг нээх ёслол Пүрэв гарагт боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны нэрэмжит сангийн 10 жилийн ойн хүрээнд Н.Норовбанзад түүний хань зохиолч, Н.Банзрагч нарын гэр музейг нээх ёслол Пүрэв гарагт боллоо. Нээлтэд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү, ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал болон урлаг соёлын ахмад уран бүтээлчид оролцлоо. Мөн нэрт дуучны нэрэмжит сангийн зүгээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд энэ сарын 10-ны өдрийг уртын дууны өдөр болгох саналыг хүргүүлжээ. Энэ өдөр хүн бүр гэртээ уртын дуу эгшиглүүлж, бүх FM радио, телевизээр уртын дуу эгшиглэж, эх орноороо бахархаж омогшин талбиун сайхан нутагтаа цээж дүүрэн амьсгалан дуугаа дуулж, дээдлэх өдөр болгох уриалга гаргасан байна.


















