Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөө рингэнд гарна

Тус жинд 17 ширэн бээлийтэн хүч үзэж буй бөгөөд манай улсын тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөө рингэнд гарна
Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөө рингэнд гарна. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-д тулалдсан ОУХМ Н.Шинэбаяр өчигдөр Тайландын боксчин Апхиситтэй тулалдаж, 3:0-ээр ялснаар шилдэг наймд үлдэж, хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.

Тус жинд 17 ширэн бээлийтэн хүч үзэж буй бөгөөд манай улсын тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Хүрэл медалийн төлөө Азийн аваргын хүрэл медальт, Инчёны Азийн наадмын шагналт тавдугаар байрын эзэн, Ираны боксчин 30 настай, Сажад Мехрабитэй хүч үзнэ. Тэд маргааш орон нутгийн цагаар 19:00-өөс рингэнд гарна.

Хуваалцах