Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Шинэбаярын сүүлчийн боломж Азербайжаны тэмцээн

Гэхдээ ирэх зургаадугаар сарын 14-26-нд Азербайжаны нийслэл Баку хотод болох олимпийн наадмын эрх олгох дэлхийн хэмжээний сүүлчийн тэмцээнд тэрбээр амжилттай оролцвол санасандаа хүрч болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Шинэбаярын сүүлчийн боломж Азербайжаны тэмцээн
Н.Шинэбаярын сүүлчийн боломж Азербайжаны тэмцээн. Зураг: МҮОНРТ

Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний 75 кг-д хүрэл медаль хүртсэн Н.Шинэбаяр олимпийн эрхийн төлөө дөнгөж сая тоглосон боловч Австралийн боксчин Дэниел Льюистэд 3:0-ээр ялагдлаа. Ингэснээр тэрбээр дээрх тэмцээнээс олимпийн эрх авч чадсангүй.

Гэхдээ ирэх зургаадугаар сарын 14-26-нд Азербайжаны нийслэл Баку хотод болох олимпийн наадмын эрх олгох дэлхийн хэмжээний сүүлчийн тэмцээнд тэрбээр амжилттай оролцвол санасандаа хүрч болно. Энэхүү тэмцээн 49 кг-ын тамирчинд хоёр, -91, 91 кг-ынхт тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-ынханд таван эрх “бэлэглэнэ”.

Хуваалцах