Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Ширчинхүү дахин түрүүлэв

Монгол бөхийн өргөөнөө өнгөрөгч амралтын өдрүүдэд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Ширчинхүү дахин түрүүлэв
Н.Ширчинхүү дахин түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнөө өнгөрөгч амралтын өдрүүдэд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан боллоо.

Барилдаанд 496 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын уугуул, "Таван-Хан" дэвжээний бөх сумын заан Н.Ширчинхүү ес даван түрүүлж, Дархан-Уул аймгийн харьяат сумын заан С.Очирбат найм даван үзүүрлэв. Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн харьяат сумын заан Га.Бат-Эрдэнэ, Төв аймгийн харьяат, сумын заан Ч.Чойжилсүрэн нар шалгарлаа.

Долоогийн даваа

  1. Н.Ширчинхүү с.з Ув–Ц.Намжилдорж с.з

  2. С.Очирбат с.з Да–Ч.Энхмөнх с.з

  3. Ч.Чойжилсүрэн с.з Тө–Г.Бадрах с.з

  4. Э.Сумъяабат с.з –Га.Бат-Эрдэнэ с.з

Наймын даваа

  1. Н.Ширчинхүү с.з Ув–Га.Бат-Эрдэнэ с.з

  2. С.Очирбат с.з Да –Ч.Чойжилсүрэн с.з

Есийн даваа

  1. Н.Ширчинхүү с.з–С.Очирбат с.з

/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/

Хуваалцах