Н.Цэрэндолгор, Д.Тунгалаг мөнгөн медаль хүртэв
ХБНГУ-ын Зуль хотод зохиогдсон ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын буудлагын спортын холбооны тамирчин Н.Цэрэндолгор, С.Батнасан, Д.Тунгалаг, Ц.Пүрэвдоо, Д.Сандаг, Р.Энхтуяа, Я.Нацагдорж, Д.Энхтогтвор, Ш.Эрдэмбилэг, Д.Мөнхбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Оролжав, Д.Батдорж, Р.Баяраа нар Мо
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Зуль хотод зохиогдсон ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын буудлагын спортын холбооны тамирчин Н.Цэрэндолгор, С.Батнасан, Д.Тунгалаг, Ц.Пүрэвдоо, Д.Сандаг, Р.Энхтуяа, Я.Нацагдорж, Д.Энхтогтвор, Ш.Эрдэмбилэг, Д.Мөнхбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Оролжав, Д.Батдорж, Р.Баяраа нар Монгол Улсаа төлөөлөн оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүнээс 10м-ийн хийн урт бууны төрөлд Ц.Мөнх-Эрдэнэ, 50м-ийн хэвтээ дасгалын эрэгтэй төрөлд С.Батнасан, эмэгтэй төрөлд Н.Цэрэндолгор нар аваргалж, Д.Мөнхбаяр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл 10 метрийн хийн урт бууны дасгалд Н.Цэрэндолгор, Д.Тунгалаг нар мөнгөн медаль хүртсэн байна.


















