Н.Төгсцогт Америкийн тулаанчтай таарчээ
Олимп, дэлхийн мөнгөн медальт боксчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксийн алдарт менежер Жо Гусены удирдлага дор хагас жил орчим бэлтгэгдэж, эхний тулаанаа хийх гэж байна.
Мэдээллийн алба

Олимп, дэлхийн мөнгөн медальт боксчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксийн алдарт менежер Жо Гусены удирдлага дор хагас жил орчим бэлтгэгдэж, эхний тулаанаа хийх гэж байна.
Тэрээр мөдхөн мэргэжлийн боксын рингэнд гарах ба өрсөлдөгч нь Америкийн Габриель Брэкстон юм. Габриель Брэкстон Н.Төгсцогтоос илүү туршлагатай, эдүгээ 30 настай, мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийснээс хоёр удаа ялалт байгуулж, 8-д нь ялагдсан аж.
Тэр жиндээ дэлхийн чансааны 361-т, Америктаа жиндээ 17-д бичигддэг гэсэн үзүүлэлттэй байна.


















